Англи хэл сурхад хамгийн их хэрэг болсон зүйл маань:

-Англи дуу сонсож, үгийг нь хэвлэж авч цээжилж дуулах
-Харри Поттер, Твайлайт г.м мангардуу номнууд уншаад
-IELTS-ын төвд гадаад багштай ангид суух
-тэгээд онолын нэг номыг мөлжих
-диалог сайтай хуучны кино сабтайтлтэй үзэж, дагаж ярих
-өдөрт нэг гадаад мэдээний артикл бүрэн уншиж ойлгосноо өөртөө ярих
-Sophie Kinsella гийн бүх номыг уншсан
-машиндаа 103.4 билү дээ гадаад фм сонсох г.м.
Ганц үг цээжлэх замаар бол ёстой худлаа санагдсаан. Хэлний цаадах соёлын агуулга нь наалдахгүй бол мянга давтаад, эргэж санахгүй бга санагддаг.
Хамгийн чухал зүйл бол, цаг гаргах. Байнга давтамжтай тэрийгээ өдөр тутам хийх.

Хэлийг сурхад ухаанч авьяас нтр хэрэггүй. Өөртөө боломж олгох л чухал санагдсан.
Ielts бэлтгэл, ielts шалгалт сургуульдаа apply хийх, тэтгэлэг хайх гээд 2.5 жил болсон бдаг.

Сургуульдаа шал түүхий ороод эхний семестрээ бол бас л өөрөө өөрийнхөө махаа идсөөн. Гэхдээ нэг мэдхэд сургуулийн соёлдоо дасаад, үгний цаад агуулга нь юу бгаг ойлгоод эхэлхээр амархан
Хүмүүс тэгээл бараг бэлтгэлгүй явж бгад л, шалгалтаа өгөхөд тэнцэж бсан гэж худлаа онгирох гээд бдаг. Үнэндээ өөрийн хөдөлмөрөө үнэлж сураагүй санагддаг.

Сургууль сурах хэмжээний англи хэл бол цэвэр хөдөлмөр бдаг шүү. Өдөр тутам л хичээгээрэй. we all can do it.
Дуу дуулхад бол үгийг нь ойлгохгүй ч бүгдийн цээжилчихдэг нь гоё санагддаг.
You can follow @hariad_uyanga.
Tip: mention @twtextapp on a Twitter thread with the keyword “unroll” to get a link to it.

Latest Threads Unrolled:

By continuing to use the site, you are consenting to the use of cookies as explained in our Cookie Policy to improve your experience.